
Уг арга хэмжээнд Элчин сайдын яамны нийт албан хаагчид, Москва хот дахь Монгол Улсын аж, ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөгчдийн газрын хамт олон, Москва хотод ажиллаж амьдарч буй монгол иргэд өргөнөөр оролцов. Арга хэмжээний хүрээнд “Сүм” чулуун овоонд хүндэтгэл үзүүлж, монгол үндэсний хоол бэлтгэж, шагайн харвааны тэмцээн зохион байгуулснаас гадна хамгийн сайхан үндэсний хувцастай хүнийг тодруулан өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнав.
Мөн Монгол-Оросын харилцааны түүхэн үйл явдал, баримт, үүний дотор Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1913 онд хаант Орос Улсад хийсэн айлчлалын тухай баримтат киног үзүүлэв.