
10.00 цагт нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас нийслэл хотод хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн нэгдсэн мэдээллийн бүртгэл лавлагааны системийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон тухай хэвлэлийн бага хурал хийнэ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр 10:00 цагт хуралдаж нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно.
09:30 цагт ОХУ-ын Буриад улс, Улаанбаатар хотын хооронд худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурна.
МУЭ-ийн гишүүн зураач Д.Соёлмаа, Ц.Давааням нарын хамтарсан “Art Mystic” үзэсгэлэн өнөөдөр 18:00 цагаас нээлтээ хийнэ.
Олон улсын мэргэжлийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулахтай холбогдуулан ”Монгол ньюс” мэдээллийн төвд 11:30 цагаас мэдээлэл хийнэ.