Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын зэвсэгт хүчний III ээлжийн бие бүрэлдэхүүн жанжин туганд хүндэтгэл үзүүлэх гэж байна. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, НҮБ-ын суурин төлөөлөгч хадагтай Сезин Сениноглу, БХЯ, ЗХЖШ, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, албаны бусад зочид төлөөлөгчид оролцох аж.
Ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.



















































