
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хот орчмын чиглэл болох Туул тосгоноос Баруун дөрвөн зам хүрдэг байсан чиглэлд өөрчлөлт оруулж Туул тосгон-Нисэхийн эцэс гэсэн богино эргэлтээр үйлчилгээнд явуулж эхлээд байна. Хуучин энэ чиглэлийн автобус 68 км замыг хоёр цаг орчим туулдаг байсан бол богино эргэлт хийдэг болсноор 42 км газарт хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм. Туул тосгон-Нисэхийн чиглэлийн автобусанд 400 төгрөг төлөн зорчих аж.