
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орхогүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хүрэн булчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Балж, Улз голын сав газраар 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (1)