Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Намрын синдром” оюутнуудыг дайрах уу?

2013-11-09
0
ЖИРГЭХ
Олон жилийн дундажаас харахад манайхны нэрлэдэгээр “тэмцэгчид” хавар цагийг сонгон жагсаал цуглаанаа хийж төв талбайг доргитол жагсдаг байж.
39632d1f7be2d7eeoriginal   Олон жилийн дундажаас харахад “Тэмцэгчид” хавар цагийг сонгон жагсаал цуглаанаа хийж төв талбайг доргитол жагсдаг байж. Бүр болоогүй ээ үүнийг нь ард олон “Хаврын синдром” хэмээн нэрлэж бяцхан хошигноод авдагсан. Одоо харин энэ хошигнол “Намрын синдром” хэмээн улирлаа өөрчилжээ. Учир юу гэвэл энэ намар тохироо нь бүрдсэн хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал болж өнгөрсөн байх юм. Одоо ч жагсаал цуглааны буухиа тасраагүй бөгөөд удаах жагсаалууд эмч багш оюутнуудаар үргэлжлэх шинжтэй.

Намар цагаар болсон эхний дуулиант жагсаал бол төрийн ордондоо буун дуу хадаасан анхны тохиолдол болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэж буй "Гал үндэстэн"-ий жагсаал байлаа. Урт нэрт хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн тэдний тэргүүн Ж.Мөнхбаярыг одоогоор шалгаж дуусаагүй л байна.

Удаах нь ГССҮТ-ын эмч ажилчдын хүний амиар дэнчин тавьсан тэмцэл юм. Тэд сонгон шалгаруулалтгүй томилогдсон хэрнээ баруун солгойгүй халаа сэлгээ хийх даргадаа хорсон сар гаруй хугацаанд тэмцлийн галаар бадарч байсан цаг саяхан. Үүнийг нь сайд нь тэвчиж сууж чадаагүй юу? аль эсвэл олны хэл амнаас айсан уу? бүү мэд ямартай ч будаг нь ханхалсан шинэхэн даргаа хусч орхисноор энэ хэрэг намжив.

Энд би даруухан хэрнээ төр засаг болон нийгэмд аятайхан мэссэж нисгэчихсэн нэгэн тайван жагсаалыг дурьдахгүй өнгөрч чадахгүй нь. Тэр бол "Номтой нөхөрлөе" клубээс зохион байгуулсан "Бид бааранд биш номын санд суумаар байна" уриатай жагсаал юм.  Жагсаалд 200 гаруй залуус оролцож 30 минутын турш төв талбайд ном уншин суусан бөгөөд тэд үүнийгээ дэлхийн жишигт нийцсэн номын сантай болох, дээр нь залууст ном уншихыг уриалах зорилготой хэмээн даруухнаар тайлбарлаж байсан билээ.
DSC_3002
Дээрх гурван жагсаал цуглаан аль хэдийн болоод өнгөрсөн бол өнгөрөгч долоо хоногт МҮЭХ-ны эмч багш нарын ҮЭ-үүд цалин тэтгэвэр тэтгэмжийг 40 хувь нэмэхийг шаардан эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдсэн юм. Ингээд ч зогсохгүй тэдний шаардлагийг хүлээн авахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ ч нийтэд мэдээлэв. Уг нь энэ оны төсөвт цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг тусгасан тэр нь 8 орчим хувиар нэмэгдэх тооцоотой байгаа юм билээ. Чамлалтаас үүдэлтэй тэдний жагсаал өчигдөр болох байсан ч Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн байгууллагын гурван талт хэлэлцээрийн үр дүнг мэдээлэхтэй холбогдуулан хойшилсон юм. Хэлэлцээр хийсэн нөхдүүд эдийн засагчидтай хамтран нөгөө 200 тэрбум дээрээ 35 тэрбумыг л нэмэх боломж байна гэсэн хариу өгөөд байна.  Нөгөө эмч багш нарт энэ нь таалагдах үгүйг мэдэхгүй юм. Ямартаа ч жагслаа шүү гэснийхээ хариуд 35 тэрбумийг нэмүүлчихнэ гэдэг бас ч хоосонгүй ээ.

Хамгийн сүүлд буюу өчигдөрхөн Монголын оюутны холбоо УИХ-ын гишүүдийг Монголд хийж байгаагүй жагсаал хийнэ шүү хэмээн "Сүрдүүлээд" авлаа.  Оюутны 70 мянгын асуудал гишүүдийн дунд нэлээдгүй маргаан дагуулж байгаа бөгөөд  үүнийг ялгавартай олгох уу, эсвэл нийтэд нь олгох уу гэдэг асуудлыг яг одоогоор Засгийн газар болоод УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа юм. Зарим гишүүдээс 70 мянган төгрөгийг олгохдоо сурлагын чанар, их, дээд сургуулийн сургалтын орчинг харгалзах ёстой гэдэг санал ч гараад байгаа.

demonstrationГэтэл үүнийг сургаар л Монголын оюутны холбоо /МОХ/-ны нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслийг буцаах. Хоёрдугаарт, үндэсний тэтгэлэг олгох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа МОХ-ноос санал авч байх. Гуравдугаарт, үндэсний тэтгэлгийг хамрах хүрээ, хэмжээг бууруулахгүйгээр 2014 оны Улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авах гэсэн шаардлага хүргүүлж байна. Хэрвээ бидний тавьсан шаардлагад 11 дүгээр сарын 15-ны дотор албан ёсоор хариу ирүүлэхгүй бол жагсаал хийнэ" гэж мэдэгдсэн нь шүүмжлэл дагуулаад байна.

Монголын оюутны холбоо /МОХ/ оюутны эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолой болсон байгууллагынхаа хувьд тэдний аливаа асуудалд дугарах нь зөв. Гэхдээ тэтгэмж өгсөнгүй, автобусанд үнэгүй явуулсангүй, сургалтын төлбөр хөнгөлсөнгүй гэж жагсаал, цуглаан хийж байхын оронд оюутнуудын сурлагын чанар, сурах нөхцөлд нь анхаарлаа хандуулбал дээргүй юу.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • tuul (86.26.249.205)
    энэ муусайн бэлэнчлэх сэтгэлтэнгүүд арай даварч байна. Муу сурчаад тэтгэлэг авна гэнэ. Энэ тэтгэлгийг арай ухаалаг болгомоор юм. Элбэгдорж үнэхээр том гай санаачилсан шүү. Эднээс айгаад одоо тэтгэлгийг ялгавартай олгохгүй болох нь л дээ. Ингэж хавтгайруулж өгдөг нэг ч орон огт байхгүй. Хүн ч ойлгохын аргаайгү. Бид ямар социализмд амьдарч байга юмуу Үнэхээр сурч өөртөө болон улс орны хөгжилд хувь нэмэр оруулах оюутнуудыг дэмжих ёстойгоос ямар тэтгэлгээ бааранд үрдэг бүх оюутнуудад өгөх ёстой нь үнэхээр буруу.
    2013 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 47 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 25 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 42 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 2 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 5 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 6 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 17 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 10 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 13 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 1 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 16 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 21 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 24 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 30 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК