
Нью-Иорк хотод байдаг Эрх чөлөөний хөшөөнөөс өндөр суварга бүхий Их Майдар бурханы цогцолбор нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Богд Хан уулын өвөрт Улаанбаатараас 50 км зайтай Зүрх уулын энгэрт, Өгөөмөрийн аманд босч байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Их Майдар” цогцолборын бүтээн байгуулалтыг дэмжиж оролцохыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, айл, өрх иргэн бүрт уриалсан билээ.