Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318.000 өрх бүрт нийслэлийн төсөв, бүтээн байгуулалтын ажилд санал авах хуудас тарааж санал авсан.Иргэдийн өгсөн саналын хуудсыг хорооны ажилчид цуглуулан нийслэлийн ЗДТГ-т байрлах төв штабд хүргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 141 хороо материалаа ирүүлжээ. Харин Баянзүрх дүүргийн 10, 22, 23-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 13, 16, 19, 21, 23-р хороо саналын хуудсаа ирүүлээгүй байна. Хороодоос ирсэн саналын хуудас уншуулах ажил нийслэлийн ЗДТГ-т болж байгаа бөгөөд хэлэлцүүлэг зохион байгуулах дэд хэсэг 11 сарын 10-ны өдрийг дуустал ажиллаж, саналын хуудсыг уншуулна.


















































