
Уг уулзалт арга хэмжээнд ШӨХТГ-аас гадна МҮХАҮТ, Мэргэжлийн хяналтын хилийн мэргэжлийн хяналт, Стандартчлал хэмжил зүйн газраас удирдах төвшний хүмүүс ирж зөвлөмж зөвлөгөө өгөх, санал хүсэлтэд хариу өгөх болон тэднийг үйл ажиллагаа эрхлэхэд учирч байгаа саадыг арилгах, бизнес дахь төрийн оролцоо, зохицуулалтыг багасгах талаар ярилцлаа.
Энэ уулзалтаас гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэн цаашид хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгох, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг арилгах тал дээр анхаарч ажиллана гэдгээ холбогдох албаны хүмүүс хэллээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.