
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн билээ. Эхний ээлжид Нарангийн голоос СХД-ийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэхээр их багтаамжийн автосбуыг тусгай маршрутаар явуулсан бол энэ сарын 11-ны өдөр буюу маргаашнаас эхлэн дахин гурван чиглэлд хүүхдийн автосус явуулахаар боллоо. Тодруулбал, Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн 4 чиглэлээс 36-р дунд сургууль хүртэл зөвхөн сурагчдад үйлчлэх автобус явах бөгөөд энэ чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн сурагчид тусгай маршрутын автобусаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. Хүүхдийн автобусны үйлчилгээнд Цахилгаан тээвэр ОНӨҮГ, Тэнүүн Огоо ХХК, “Автобуснэг” ОНӨҮГ, Автобуснэгдэл ХХК зэрэг аж ахуй нэгжүүд их багтаамжийн автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байна.
Т.Энхэлээ