Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мишель Платини: Монголд хөлбөмбөг хөгжих сайхан ирээдүй байна

2013-11-10
0
ЖИРГЭХ

2013-11-09fifa_bigМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Европын хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Мишель Платинийг хүлээн авч уулзлаа.

Мишель Платини нь дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд нэрээ мөнхөлж Европын Пеле хэмээн алдаршсан, 1984 оны Европын аварга, 1986 оны Дэлхийн аваргын хүрэл медальт, 1984, 1985 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч, 1983-1985 оны Европын шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналт, есөн гоол оруулж Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх шилдэг “мэргэн бууч” алдрыг хүртсэн эрхэм юм. Түүнтэй хамт Европын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Суркис, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Инфантино нар уулзалтад хүрэлцэн ирсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж алдарт хөлбөмбөгч Мишель Платинийг Монголд хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж “Монголчууд эрт дээр үед цэргээр дэлхийг байлдан дагуулж байсан бол та хөлбөмбөгөөр дэлхийг байлдан дагуулсан хүн юм” хэмээгээд тавтай морилохыг хүсэн ерөөлөө.

Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбоо, тус холбооны ерөнхийлөгч Б.Ганболдтой олон жилийн турш найрсаг харилцаж, хамтран ажиллаж ирснийг дурдаад түүний урилгаар Монголын сайхан оронд хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн Монголд хийж буй айлчлалын үеэр Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагч, шүүгчдийг Франц, Швейцарьт сургалтад хамруулах, ялангуяа монгол хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх талаар ярилцаж, бүх талаар туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн тухайгаа ноён Мишель Платини Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө хөлбөмбөгийн хорхойтон, хөлбөмбөгийн холбоо нь  сайн ажилладаг, төр, засагтайгаа сайн ойлголцдог тул Монголд энэ спорт хөгжих сайхан ирээдүй байна гэдгийг онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр “Монголд хөлбөмбөг хөгжинө гэдэг бол хөлбөмбөгийн спорт дэлхийд хүрсний нэг гол илрэл юм. Би гэртээ очоод нэг л зүйл үздэг. Тэр нь хөлбөмбөг. Бид хоёр гол зорилт тавьдаг.  Нэгд, хөлбөмбөгийг Улаанбаатараас гаргаж хөдөө орон нутагт, улс даяар хөгжүүлэх хэрэгтэй. Хоёрт, хүүхдүүдийг энэ спортод дуртай, сонирхолтой болгох ёстой. Монголын сургууль бүр биеийн тамирын танхимтай, тэндээ заалны хөлбөмбөг тоглодог болсон. Үүнийг амжилт гэж боддог. Би болоод манай гэр бүлийнхэн хөдөө орон нутгийн сургуулийн хүүхдүүдэд хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэх дуртай. Сая Хойд Солонгост айлчлахдаа монгол хүүхдүүдээ аваачиж тэдний хүүхдүүдтэй тоглуулсан. Тэднийх магтаж байна лээ. Тэдний хүүхдийн багийн хүүхэд бүрт хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэсэн, их баярлаж байсан. Ингэж бүс нутагтаа ч хөлбөмбөгийг сурталчлахад бид идэвхтэй оролцох болно. Хөлбөмбөгийг би эрх чөлөөний хөтөч гэж боддог. Хөлбөмбөг үзэж байгаа хүн яг өөрөөрөө байдаг” гэлээ.

Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини “Аливаа улсын хөлбөмбөгийн холбооны хамгийн гол зорилго бол тухайн улсынхаа хөлбөмбөгийн багийг хожуулахдаа биш, харин хүүхдүүдэд энэ спортоор дамжуулан боловсрол олгоход чиглэх ёстой. Хүүхэд дуртай зүйлдээ тэмүүлэхээрээ зөв иргэн болж төлөвшдөг. Хөлбөмбөг бол сайхан спорт. Тиймээс би хүсэл мөрөөдлөө дагаад хөлбөмбөгийн спортод орсон. Багаараа хожиж, нөгөө хүмүүсийнхээ баярлаж байгааг хардаг үнэхээр сайхан спорт. Аль болох олон хүүхдийг энэ спортод хамруулах хэрэгтэй юм. Засгийн газар үүнийг дэмжих нь зүйтэй” гэж байлаа.

Уулзалт халуун дулаан, найрсаг уур амьсгалд болж өндөрлөлөө.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.194.137)
    Гадныхан ингэж магтаад л алга болно шvv дээ
    2013 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 43 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 47 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 25 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 42 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    18 цаг 2 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    18 цаг 5 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    19 цаг 6 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 16 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 10 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 13 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 30 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 14 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    22 цаг 1 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 16 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 57 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 21 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 24 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 30 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК