
“Хүүхдийн автобус” өнөөдрөөс эхлэн дөрвөн чиглэлд явж эхэллээ. Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн 4 чиглэлээс 36-р дунд сургууль хүртэл хүүхдүүдэд үйлчлэх юм байна. Энэ чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22 дунд сургуулийн сурагчид бүрэн хамрагдах боломжтой бөгөөд нийслэлийн авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний дагуу сурагчдыг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах юм байна.
24tsag.mn