
“Монгол Ухаан – Монгол брэнд” уриатай тус чуулганаар мэдээллийн технологи, тэр дундаа програм хангамжийн салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлахаас гадна салбарын хөгжлийг хангахад төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах асуудлаар ярилцаж, энэ чиглэлд зөвлөмж гаргах аж.
Үндэсний програм хангамжийн компаниудын төлөөлөл, бүх шатны төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их дээд болон мэргэжлийн сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, зэрэг нийт 350 төлөөлөгч энэ чуулганд оролцох юм.