
Дээрх сүлжээ дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний үнэ кассан дээрээ өөрчлөгддөг болон бараа нийлүүлэгч аж ахуйн нэгжээс гэрээнээс гадуур дахин шимтгэл авч байсан нь тогтоогдож байсан юм. Тухайлбал борлуулт сайтай байдаг гурилын үйлдвэрүүдээс шимтгэл авдаггүй мөртлөө бусдаас нь 2-3 хувийн шимтгэл авдаг байсан аж. Мөн бараа бүтээгдэхүүн нэг удаа нийлүүлэхэд 70 мянгаас гурван сая хүртэлх төгрөгийг үндэслэлгүйгээр авдаг гэнэ.
Энэ мэтчилэн дээрх хоёр сүлжээ дэлгүүр иргэдийг болон хамтран ажилладаг нийлүүлэгч нараа хохироосон хэмээн ШӨХТГ-аас зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн ч тус дэлгүүрүүд шаардлагийг биелүүлээгүйн улмаас ийнхүү торгох шийдвэрт хүрчээ.
Сэтгэгдэл (5)