
Тэгвэл дөнгөж сая "Миний дэлгүүр"-ийн захирал Х.Ариунболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тэрээр "Би ална тална гэж сүрдүүлсэн юм байхгүй. О.Магнай худал PR хийж байна. Бид бол худалдааны ашиг 20 хувиа авдаг. Нэг дэлгүүрт 1000 гаруй ажилчин байна. Тэгэхээр харилцагч дээр нь 15 хувь нэмээд дэлгүүрт өгөх амархан. Тэд өөрсдийн ажлын шугамаараа дэлгүүрүүдэд түгээлт хийдэг. Бид түгээлтээ өөрсдийнхөө дэлгүүр дээр буулгаад дээр нь ажилчдын цалин хөлс, үйлчилгээ бүх талыг хариуцдаг. Гэтэл үйлчилгээний зардал 20 хувь НӨАТ-ынхаа 10 хувийг авчихаар бас бага болж таардаг. Тэгэхээр энэ олон асуудлуудыг бидэнтэй ярилцахын оронд ийм сенсаац хийж болохгүй. Энэ бол яг л урьдных шиг шийдэгдэхгүй өнгөрөх асуудал" гэсэн тайлбарыг өглөө.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)