
Монгол Улсын хүн амын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 2.9 саяд хүрээд байгаа билээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар энэ жил 66 мянга 277 эх амаржиж, 66 мянга 618 хүүхэд мэндэлжээ. Харин 953 нялхас эндсэн гэх харамсалтай тоо гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн тав хүртэлх насны 1181 хүүхэд эндсэн бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 2.3 хувиар өссөнийг харуулж байна.
Сэтгэгдэл (2)