
Барилгын ажил нь анх 2010 оноос эхэлсэн ч ашиглалтад оролгүй удсан “1000 оюутны байр”-ны “А” корпусыг Улсын комисс хүлээн авчээ. Тус байранд одоогоор дотор тавилгуудыг суурилуулах ажил хийгдэж байгаа юм.
1000 оюутны байр нь тус бүрдээ 500 оюутны багтаамжтай хоёр объектоос бүтэж байгаа бөгөөд “Б” корпусын хувьд цэвэр бохир усны асуудлаа шийдвэрлээгүй тул хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна.