Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЭҮК ажлаа тайлагналаа

2013-11-11
0
ЖИРГЭХ

1383702034_darga    Монгол Улсын Хүний эрхийн  Үндэсний Комисс хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа сар бүр олон нийтэд мэдээлдэг уламжлалтай билээ. Комиссын энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийлгэж, Комиссоос өнгөрсөн 10 дугаар сард авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тойм мэдээллийг өглөө.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч зөрчлийг арилгуулах, зөрчигдсөн эрхийг  сэргээх, хууль зүйн туслалцаа үзүүлж олон нийтэд үйлчилдэг. ХЭҮК иргэдийн өргөдөл, гомдлыг 262786 дугаарын утсаар болон www.mn-nhrc.org цахим хуудсаараа, мөн биечлэн авч байгаа тул эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд хандах боломжтой юм. Комисс өнгөрсөн сард нийт 45 гомдол хүлээн авч, 11 гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, 34 гомдолд холбогдох ажиллагаа явуулж  байна. Нийт 17 иргэнд  хууль зүйн зөвлөгөө өгсөн байна. Гомдол гаргагчдын 80 орчим хувь нь Улаанбаатар хотод оршин суугчид, нийт гомдлын 51% нь ШШГЕГ-ын харьяа хорих болон цагдан хорих ангиудаас ирсэн байна.

ХЭҮК-оос өнгөрсөн сард хийсэн томоохон ажлын нэг нь эрүү шүүлтийг таслан зогсоох нөлөөллийн цогц ажиллагаа байлаа. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг, Хүний эрхийн Үндэсний Байгууллагын Ази номхон далайн бүс нутгийн чуулган, Швейцарийн Холбооны улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизмын мэргэжилтнүүдийг урьж ирүүлэн хүний эрхийн үндэсний байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм" сэдэвт сургалт, ШШГЕГ-ын харьяа 0461 дүгээр ангид хяналт шалгалтын ажил зохион байгуулж, "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд хууль сахиулах байгууллагуудын 100 гаруй төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, багш нартай уулзалтуудыг хийлээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс 2008 онд "Эрүү шүүлтийг таслан зогсоох нь” Санамж бичгийг ЦЕГ, УМБГ, ТЕГ, АТГ, УЕПГ, ШШГЕГ зэрэг 6 байгууллагатай байгуулж, Монгол Улс дахь эрүү шүүлтийн асуудлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон үйл ажиллагааг хамтран явуулж чамгүй амжилтад  хүрээд байгаа билээ.
Хамтран ажилладаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын хүчин зүтгэлийн үр дүнд дэвшилд хүрээд байгаа ч цаашид сайжруулах, боловсронгуй болгох асуудал ч бий. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээр Эрүү шүүлтээс ангид байх эрхийн төлөв байдалд анхаарал хандуулж, байгууллагууд "Санамж бичиг”-ийн хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар мэдээлэл солилцсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэн нэгдсэн дүгнэлтийг бэлтгэн хүргүүлэхээр болоод байна.

Хүний эрхийн боловсрол олгох чиг үүргийн хүрээнд хүний эрхийн захиалгат болон төлөвлөгөөт сургалтуудыг нийт 30 гаруй байгууллагын 327 төлөөлөл, хувь хүнд явууллаа. Тухайлбал, Дорноговь аймгийн шүүх, цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудад “Хүний эрхийн ерөнхий ойлголт”, “Хүний эрхэд суурилсан хандлага”, “Хүний эрхийн зөрчлийг таних нь”, “ХЭҮК-т гомдол шийдвэрлэх ажиллагаа”, “Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын ёс зүй”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба хүний эрх”, “Эрүү шүүлт ба хүний эрх” сэдвээр нэг өдрийн сургалт, аймаг бүрийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургагч багш бэлтгэх сургалт, МУИС-ийн НШУС-ийн оюутнуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, Төрийн удирдлагын академийн сонсогчдод, Баянзүр дүүргийн ЗДТГ-ын ажилтнуудад тус тус сургалт явуулав.

Мөн ХЭҮК-оос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх судалгааны байгууллагуудын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, 10 байгууллагаас санал хүлээж аваад байна.

ХЭҮК-оос жил бүр “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг УИХ-д өргөн барьдаг билээ. 2014 онд ХЭҮК 13 дахь илтгэлээ өргөн барина. Энэ удаагийн илтгэлд “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Эрүүдэн шүүхээс ангид байх, хууль зүйн туслалцаа авах эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал”, “Гомдол шийдвэрлэх ажиллагаа” зэрэг бүлэг сэдвийг хөндөхөөр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

"Хүний эрхийн тухай ярилцъя" сэдвээр өглөөний чөлөөт уулзалт сар бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж, анхны арга хэмжээг 2013 оны 10 дугаар сарын 24-нд зохион байгуулж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын 24 төлөөлөлтэй санал солилцов.  Нээлттэй нийгэм форумтай хамтран 2 дахь жилдээ зохион явуулж буй хүний эрхийн цуврал лекцийг өнгөрсөн сард “Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхахыг хориглох нь” сэдвээр зохион байгууллаа.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 7 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 37 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 15 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 52 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 55 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 56 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 0 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 4 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 51 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 6 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 11 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 15 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 20 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК