
Энэ онд Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км зам, Налайх-Агуйтын хөтөл чиглэлийн 24.1 км зам, Налайх -Зуун мод чиглэлийн 25 км замуудыг шинэчилсэн билээ. Тэгвэл эдгээр замуудын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 14.00 цагт Налайх - Тэрэлжийн замын уулзвар хэсэгт болох гэж байна. Нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн яамны сайд А.Гансүх нар оролцох болно.