
09.30 цагт Ирэх онд хоёр байгууллагын хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурна. Мөн МХЕГ-т бэлэглэж буй Сургалтын автобусыг хүлээлгэн өгнө. БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын тогтолцоо сэдвээр лекц уншина.
11.00 цагт ССАЖЯамны 302 тоотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монголын Үндэсний Архелогийн музей байгуулах болсон талаар яамны СУБХЗГ мэдээлэл хийнэ.
10.00 цагаас Туушингийн 5 давхарын хурлын танхимд "Хөгжлийн бэрхшээл ба хөгжлийн төлөөх олон улдсын хөдөлгөөн" сэдэвт сургалт, семинар болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хийж буй энэхүү сургалтыг Ази Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв"-ийн гүйцэтгэх захирал Аки Ниномия удирдан явуулна. Мөн ХАХНХЯ-ын дэд сайд Э.Тамир оролцоно.
Монцамэ агентлагийн мэдээллийн төвд
11.00 цагт Баянгол дүүргийн 38 дугаар сургуулиас шинэ сургууль /960 хүүхдийн суудалтай/ барих газраа эрх мэдэлтнүүдэд алдаж сурагч багш нар хохирч байгаа талаар мэдээлэл хийнэ.
МН мэдээллийн төвд
12.00 цагт МАН-ын 27 дугаар их хурлын үйл ажиллагааны талаар Монгол ардын “Шударга ёс” бүлгэмээс мэдэгдэл гаргаж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт Монголын гардан тулааны холбоо, Дэлхийн холимог тулааны холбооноос хамтран зохион байгуулж буй “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээний талаарх мэдээллийг сонирхоорой.