Засгийн газраас энэ онд зургаан аймгийг нийслэлтэй авто замаар холбохоор төлөвлөсөн. Тэдгээрийн гурав дахь нь болох Дундговь-Улаанбаатарын авто замыг хүлээж авах ёслол өчигдөр болж Ерөнхий сайд оролцоо. 104 км урт уг замыг дотоодын компани Хятадын хөрөнгө оруулалттай компанитай хамтран нэг жил дөрвөн сарын хугацаанд барьжээ. Үүнд 49.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Өнөөдрийн байдлаар есөн аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон байдаг. 2013 онд Хөвсгөл, Дорнод, Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн төвийг болон Дорноговь-Замын-Үүд сумыг хатуу хучилттай авто замаар холбох бол 2014 онд Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, 2015 онд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийг холбохоор болжээ. Ингэснээр 2016 он гэхэд Монгол Улсын бүх аймгийн төвүүд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож дууссан байх ажээ.
Т.Энхэлээ



















































Сэтгэгдэл (2)