
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас нэгэн төрлийн эмийн хордлогоос сэрэмжлүүлж байна. Декстрометорфон гэдэг нэртэй сироп хэлбэртэй эмийг томуу ханиадны эмчилгээнд зориулан хэрэглэсний улмаас гадаадад олон хүн хордож нас баржээ. Пакистан улсад 50 хүн энэ эмэнд хордож нас барсан бол Парагвай улсад 11 хүүхэд хордсон гэж мэдээлэл ирсэн байна. Ийм учраас энэ эмийг хэрэглэхгүй байхыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.