
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд галзуурсан чоно мал руу дайрчээ. Үүний улмаар 25 настай залуу чононд бариулж нас барсан байна. Мөн Галт, Шинэ-Идэр суманд айлын хот руу чоно дайрч, нэлээд тооны мал, нохойг хазжээ. Иймд онцгой комиссын даргын шийдвэрээр эдгээр гурван сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоожоо.
Дээрх сумдын малчид малдаа хүүхэд, өндөр настан, эмэгтэйчүүдийг явуулахаас татгалзан, эрчүүд нь буу үүрэн хариулдаг болжээ.
Сэтгэгдэл (1)