
Уралдаан 2013 оны 11 дүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх ба 12 дугаар сарын 16-ны өдөр ялагчийг зарлана.
Шагнал: I-р байр 3 сая төгрөг, II-р байр 2 сая төгрөг, III-р байр 1 сая төгрөг бөгөөд шалгарсан бүтээлийг мэргэжлийн зураг төслийн багт хүлээлгэн өгнө. Эхний 3 байрт орсон бүтээлийг зохиогчид нь буцаан олгохгүй. Зохиогчид нь хүсвэл бусад бүтээлийг буцаан авч болно.
Энэхүү уралдаан нь ССАЖЯамнаас музейн эскиз зураг гаргах уралдааны эхнийх нь бөгөөд энэ ондоо багтаан Дүрслэх Урлагийн шинэ музей, Байгалийн Түүхийн Музей, Угсаатны Зүйн музейн аялал жуулчлалын цогцолбор гэсэн гурван музейн концепцийг бэлэн болгож эскиз уралдаан зарлах юм.