Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Монголын Үндэсний олон нийтийн радиотой хамтран бэлтгэдэг “Тод журам” нэвтрүүлгийн ээлжит дугаар 2013 оны 11 дүгээр сарын 12-ны мягмар гаригийн 13 цаг 10 минутаас тус радиогоор нэвтэрнэ.Энэ удаагийн нэвтрүүлэгт Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Наранпүрэв оролцож, Монгол Улсын шүүхээр 2008-2012 онд хянан шийдвэрлэсэн хэргийн талаар ярилцлага өгсөн болно.
Нэвтрүүлгийн давталт 2013 оны 11 дүгээр сарын 16-ны 17 цаг 30 минутаас МҮОНР-гаар нэвтэрнэ.

















































