Нийслэлийн Засаг Даргын 2013 оны А/984 захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлаар иргэдээс санал авах зорилгоор “Иргэний оролцоотой төсөв-2014” асуулга, хэлэлцүүлгийг энэ өдрүүдэд нийслэлийн хороодод зохион байгуулж байна.Өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны иргэдтэй уулзаж тус хороонд иргэдийн амьдрах орчин өөрчлөлт гарахуйц бүтээн байгуулалтын болон хийж хэрэгжүүлэх нэн шаардлагатай, 2014 оны төсвийн хөрөнгөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа саналыг нь сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

















































