ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн "Номин" компанийг 1.1 тэрбумаар, "Миний сүлжээ" дэлгүүрийг 450 сая төгрөгөөр тус тус торгохоор болсон тухайгаа мэдээлсэн. Харин ийнхүү торгох болсоныг эсэргүүцсэн “Миний” сүлжээ дэлгүүрийн захирал Х.Ариунболд О.Магнай даргын албан өрөөрүү дайрч, ална хэмээн сүрдүүлсэн байдаг. Үүний дагуу О.Магнай дарга ч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Тэгвэл үүнээс хойш иргэд “Миний дэлгүүр”-ийг “Алуурчин дэлгүүр” гэж нэрлэх болжээ. Мөн нөгөө хэсэг нь хөөрхий тэр даргын” 450 сая төгрөгөөр торгох гэлээ. Би О.Магнайг ална гээгүй” хэмээн сандарч тэвдэн мэдээлэл хийснийг нь хараад өрөвдөж байна. Тиймээс ч О.Магнайг арай дэндүүлчихсэн юм уу даа гэж байгаа хэсэг ч байгаа юм. Ямартаа ч “Миний дэлгүүр” хамгийн үйлчилгээ муутай, үнийн зөрүүтэй дэлгүүрээр тодроод байгаа. Тэгвэл одоо бүр “Алуурчин дэлгүүр” гэж нэрлэгдэх боллоо.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3172)