
МУИС-ийн удирдлагууд олон салбар сургуулийг дөрөв болгохоор зэхэж байгааг багш, оюутнууд нь эрс эсэргүүцэж байгаа. Тэд сургуульд бүтцийн өөрчлөлт хийхийг дэмжиж байгаа ч бүгдийг нь дөрөвхөн сургуульд нэгтгэх нь буруу гэж үзэж байгаа юм. Тиймээс тус сургуулийн багш, оюутнууд захирал А.Галтбаярыг огцруулахыг шаардаж гарын үсэг зурж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ зөрчилтэй асуудлыг намжаахаар А.Галтбаяр захирал МУИС-ийн багш, оюутнуудтай уулзаж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)