
Мөн зам талбайн 60 үйлчлэгч гурван бригад болж өглөөний 05.30 цагаас эхлэн цас цэвэрлэж байгаа бөгөөд 22-ын товчоо, Морингийн даваа, Айцын даваа, Эмээлт, Баруун турууны даваа руу хоёр камаз, таван хүний бүрэлдэхүүнтэй бригад ажилдаа гараад байна. Энэ өвөл олон жилийн дунджаас их хур тунадастай гэсэн цаг агаарын урьдчилсан төлөв байгаа ч цас хайлуулах бодис хангалттай нөөцөлсөн гэдгийг албаныхан хэлж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.