
Энд хүрэлцэн ирснээр үнэ төлбөргүй гадаадад суралцах боломж, арга замууд, томоохон байгууллагуудад нээлттэй байгаа ажлын байрны талаарх мэдээлэл, шаардлагууд, мөн тэдгээр мэргэжлүүдийн талаар тухайн байгууллагуудын мэргэшсэн ажилчдаас зөвлөгөө тайлбар авах боломжтой.
Өдөрлөг энэ сарын 18-нд СЭЗДС-д эхлэх бол 19-нд ЭМШУИС-д, 20, 21-нд ШУТИС-д, 22-нд МУИС-д тус тус болно.
Сонирхуулахад АЙЕСЕК нь 1948 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 124 гаруй орны 2400 гаруй их дээд сургуулийг эгнээндээ нэгтгэж 62000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Тус байгууллагийн гол зорилго оюутнуудад манлайлах авъяас чадвар, бизнес сэтгэлгээг хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн болоход нь тусалж дэмжих юм.
Анар