зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Судалгаа: МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх нь хэр зөв бэ?

2013-11-13
0
ЖИРГЭХ

images    Сүүлийн хэд хоног ихэд яригдаж, дуу шуугиан тариад байгаа МУИС-ийн бүтцийн шинэчлэлийн асуудлаар би өөрийн зүгээс "SWOT" analysis хийлээ.

   Энэ нь яадаг вэ гэхээр аливаа нэгэн төсөл, бизнэс, байгууллагын тухайн нэг үйл ажиллагааны давуу тал (Strengths), сул тал (Weaknesses), боломжууд (Opportunities) болон учрах саад бэрхшээлүүдийг (Threats) авч үзээд, тэр анализ дээрээ үндэслэн шийдвэр гаргадаг цэгцтэй төлөвлөгөө хийх арга хэрэгсэл юм.

Олон юм нуршилгүй МУИС-т тулгараад байгаа асуудал дээр хийсэн анализаа хүргэе:

(Миний энэхүү дүн шинжилгээ нь МУИС-ийн захирал А.Галтбаярын 11 дүгээр сарын 11-ний өдөр news.mn мэдээллийн сайтад өгсөн ярилцлага (http://news.num.edu.mn/?p=14257) болон миний өөрийн МУИС-ийн оюутан байсан хүний туршлага дээр үндэслэж байгаа болно)

МУИС ийнхүү бүтцийн шинэчлэл хийхийн Давуу талууд:

    Хөтөлбөрийн давхардлыг архилгах

МУИС-д хөтөлбөрийн давхардал байгаа нь үнэн. Жишээлбэл Олон Улсын Харилцааны Сургууль, Гадаад Хэл Соёлын Сургуулиуд аль аль нь Япон, Герман, Франц, Орос хэлний ангиудтай. Сургууль тус бүр өөрийн гадаад хэлний багш нартай. Тэгэхээр МУИС-ийг бүхлээр нь авч үзвэл нэг хичээл/сэдвийг хоёр өөр газар, хоёр өөр багш зааж байна. Хоёр хүний цалин улсаас гарна гэсэн үг. Үүнтэй адил нилээн олон хичээл МУИС дотор давхардаж заагдаж, зарим талаар чанараас илүү зүгээр тоон үзүүлэлт болоод байгаа хэрэг.

    Олон жижиг сургуулиудыг нэгтгэх

Дээрх хичээл болон хөтөлбөрийн давхардлаас үүдээд МУИС бүхэлдээ хэтэрхий нарийн утсан дээр гүйдэг нь үнэн. Тэгэхээр МУИС давхардсан хичээлүүдээ хөтөлбөрийг нь нэгтгэж, нэгдсэн сургуулиуд болгон цэгцэлбэл хичээлийн байр, анги танхимууд суларна гэсэн үг. МУИС нь өөрөө жижигхэн, хичээлийн байрнууд нь хоорондоо ойрхон тул үүнд болохгүй зүйл ерөөсөө байхгүй. Оюутнууд өөрсдөө сонгосон хичээлээ тухай тухайн сургуулийн байранд үзээд яваад байхад болно.

    Оюутнуудын хичээлийн сонголт ихэснэ

А.Галтбаяр захирлын хэлж байгаагаар энэ шинэчлэлийн үр дүнд оюутнууд үзэх хичээлээ, заалгах багшаа, цаашилбал мэргэших чиглэлээ ухамсартайгаар сонгох боломж нээгдэнэ гэж байна. Энэ бол үнэхээр давуу тал. Хүн өөрийн дургүй зүйлээ хүчээр хийх шиг утгагүй, цаг үрсэн зүйл байхгүй. Ийм боломж нээгдсэнээр чи олон улсын харилцааны мэргэжлийг эрх зүйн талаас нь үзмээр байвал Олон Улсын Харилцаа Сургуулийн мэргэжлийн хичээлүүдийг, Хуулийн Сургуулийн хичээлүүдтэй сонгоод үзэж явж болно гэсэн үг, миний ойлгосноор. Эсвэл чи геологийн мэргэжлийг шинжлэх ухаан биш, бизнес талаас нь суралцмаар байгаа бол тус хоёр сургуулиас нь өөрийн цаашдын сонирхолд нийцсэн хичээлүүдээ сонгож хослуулаад сурч болно гэсэн үг. Ингээд бодоод үзэхээр гоё ч юм шиг болж эхэлж байгаа биз? Дуртай, сонирхсон хичээлдээ явбал хүн бүхэн өөдрөг, урамтай байна биздээ? Тэрнээс ойлгохгүй байгаа, цаашид төгсөөд дахиж хэргийг нь гаргахгүй дээд математикийн хичээлд дэмий сууж цагаа барахыг хэн хүсэх юм бэ?
      Дээрээс нь хичээлээ сонгоно гэдэг багшаа сонгож болно гэсэн үг. Дуртай хичээл чинь байгаад байдаг. Багшийн заах арга барил чамтай нийцэхгүй байвал бас л сайн хэрэг биш. Тэгэхээр чи чадвар муутай багшийн хичээлд хүчээр суухгүй гэсэн үг. Мөн багш нар аль болох өөрийн хичээлээ сонгуулахын тулд илүү сонирхолтой, чанартай хичээл заах шаардлага гарч, бяцхан өрсөлдөөн бий болно.
      Үүнийг хэрэгжүүлэхэд учирдаг нэг бэрхшээл нь зарим мэргэжлүүдэд заавал үзэх ёстой суурь хичээл гэж байдаг. Мэдээж тэдгээрийн ард гарсны дараа л энэ их эрх чөлөө дагаж ирнэ. Энийгээ МУИС-ийн эрхэм дээдсүүд мэдэж байгаа байлгүй дээ.

    Олон багш захиргааны ажлаас суларч сургалт, судалгаандаа шилжинэ

Энэ бас үнэний ортой. МУИС-д байгаа хоёр доктор тутмын нэг нь захиргааны ажил хийж байна ч гэж ярьдаг нь манай монголд яг үндсэн ажил нь мэдэгдэхгүй, бараг нэг хүн дээр тогтдог байгууллагууд олон байдгийн бодит жишээ. Давхардсан багш нар сулраад ирэхээр тэр дундаас захиргааны ажил хийх хүсэл сонирхолтой нь түүнийгээ голчилж хийгээд, багшийн ажил, судалгаагаа хийх сонирхолтойнууд нь эрдмийн ажлаа хийнэ. Ингэснээр аль аль хүмүүсийн ажлын бүтээмж, чанар нь дээшилнэ гэсэн үг. Тэгэхгүй хоёрын хооронд цагандаа баригдаж, нэг ажлаа хийх нэртэйгээр нөгөөгий нь халтуурдсаар аль алинаас нь чанартай үр дүн гарахгүй нь ойлгомжтой.

    Сургуулийн бүх нөөцийг үр ашигтай зарцуулах


Дээрх бүх баримтуудыг авч үзвэл энэ өөрчлөлтийн үр дүнд хүний нөөц, анги танхим, санхүүгийн бүх нөөц ашигтай зарцуулагдаж болох нь илт харагдаж байгаа. Нэг өдөр нэг цагт нэг сэдвийн хичээл хоёр өөр сургууль дээр заагдсанаас тэр хоёр ангийг нэгтгээд суулгавал нэг багшийн цалин нэмэгдэж, нэг анги суларна гэсэн үг. Хүмүүс яахав энэ дээр "нэг оюутанд оногдох багшийн цаг багасна" гэсэн юм ярьж магадгүй. Гэхдээ энэ чинь ямар бага сургууль бишдээ. Бүгд насанд хүрсэн хүмүүс. Тэр сургуулиас үнэхээр юм явч гармаар байгаа бол тухайн хичээлд анхааралтай суухад хангалттай. Харин багш оюутнуудтай ганцаарчилсан цагаа зөв хуваарьлах хэрэгтэй. (Яг шулуухан хэлэхэд Монголд угаасаа ийм систем тогтоогүй байгаа).

Сул талууд:

    Удирдах зөвлөлөөс 1) Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны 2) Эрх зүй, 3) Бизнес, 4) Хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр сургуулиудыг томсгон байгуулах шийдвэр гаргасан

Урьд байсан 12 сургууль, 100 тэнхимийг ингэж дөрөвхөн хэсэгт яаж хувааж болох вэ. Цомхотгож цэгцлэхийн давуу талыг бид дээр харлаа. Гэтэл угаасаа Байгалийн Ухаан, Нийгмийн Ухаан, Хүмүүнлэгийн Ухаан чинь тус тусдаа тэнгэр газар шиг өөр өөр мэргэжил, судлагдахуун шүү дээ. Ядаж байгалийн ухаанаа хэрэглээний шинжлэх ухаандаа багтаавал илүү нэг анги бишүү? Миний Википедиагаас уншиж ойлгож байгаагаар Байгалийн Ухаан чинь Хэрэглээний Шинжлэх Ухаан дотор багтсан байхын… (Applied sciences: http://en.wikipedia.org/wiki/Applied_science)

Энийг ядаж цэгцлээд, илүү зохион байгуулалттай ангилах нь зүйтэй л болов уу…
Наад захын бодоод үзэхэд анги танхим нь ч гэсэн өөр байна биз дээ. Нэг сургууль болгочихоор Монгол Улсын Гадаад Бодлого, эсвэл Олон Улсын Валютын Зах Зээл гэдэг хичээлийг биологийн лабораторид сууж үзэх болж байна уу? Бараг л юм биш үү?
  Эндээс харахад (миний ойлгож байгаагаар) доорх байдлаар хуваагдаж шинэчлэгдэх юм байна гэж ойлгосон:

Untitled

Гэтэл миний гайхаад байгаа нь Математик Компьютерийн Сургууль, Мэдээлэл Технологийн Сургуулиуд яг яах нь ойлгомжгүй юм. Бодвол задраад, нэгдээд Хэрэглээний Шинжлэх Ухаанд орох юм болов уу?

    Дэлхийн түвшинд өрсөлдөх сургууль болгоно

Энэ бол арай л хэтэрхий туйлшрал л даа. Зүгээр л өөрсдийнхөө хэмжээнд, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй шүү дээ. Яахав энэ болохгүй зүйл бол биш. Гэхдээ энэ зорилгодоо хүрэхийн тулд ядаж бага багаар алхам хий л дээ. Зүгээр л энгийн нэг жишээ авч үзэхэд манай МУИС бүх оюутан, багш нар нийтээрээ хэрэглэх сургуулийн онлайн портал байхгүй шүү дээ. Сурах материал, дүн, сургалтын төлбөрийн хураамж гэх зэрэг олон зүйл өнөөгийн технологийн эрин үед маш олон хүний цагийг, ажлыг хэмнэж, цэгцэлж, мөнгө хэмнэж болох байхад тэрний хэргийг одоо болтол гаргаагүй байна. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй гэх байх. Гэтэл хэнд ч хэрэггүй 70000 тарааж байхаар, тэд нарт хэрэгтэй юм хий л дээ! Тараасан мөнгө нь урсаад дуусна. Харин ийм юм суулгачихвал цааш цаашдаа үлдэцтэй биз дээ. Тэр ч битгий хэл байгаа нөөц бололцоогоо ашиглаад багш оюутнууд хоорондоо имэйлээр ч харьцахгүй байна шүү дээ. Сургуулийн сургалтын албаныхан Фейсбүүк дээрээ оюутнуудаа нэмчихсэн, тэрүүгээрээ зар тараагаад “ирж уулз, гэрээгээ хий” гэж ч байх шиг. Тэрийг хэн олж унших юм бэ? Ийм байж байж “дэлхийн хэмжээнд хүрнэ” гэж томрох шаардлага юу байнаа!

     Багш, ажилчдын шийдвэр гаргахад оролцох оролцоо

Энэ шинэчлэлийн шийдвэрийг гаргахдаа багш, ажилчдаас саналыг нь аваагүй гээд багш нар гомдоллож, босч байна. Аргагүй шүү дээ. Тэдний амьдрал, өнөө маргаашийн талх нь ажил дээр нь тогтож байна. Гэтэл нэг өглөө сэрэхэд нь ийм мэдээ дуулгаад, магадгүй чи маргааш ажилгүй болно шүү гэхэд хэн дуртай байх юм бэ! Өөрчлөлт гэдэг өөрөө дасан зохицож хөлөө олтлоо нилээн их хүндрэл учруулдаг. Хүмүүс өөрчлөлтийг хүлээн авах дургүй, бэлэн бус байдаг. Гэтэл энийг эвтэйхэн хийх боломж бий. МУИС нэгэнт л тэр яриад байгаа дэлхийн жишигт хүрэх гээд байгаа юм бол ядаж бодлогоо өөрийн дотоод ажилчид, багш нартаа нээлттэй, ил тод байлгах хэрэгтэй шүү дээ. Анхнаасаа тэд нарын саналыг сонсож, бага ч атугай энэ шийдвэртээ тусгасан бол өнөөдөр тэр олон хүн гайхаж цочоод байх хэрэг гарахгүй л байсан болов уу.

    Дэлхийн шилдэг сургуулиудын туршлагыг судалсан


Дарга нар маань жоохон дутуу судалж дээ. Тэдгээр сургуулиуд чинь хэчнээн цөөхөн сургуультай харагдаж байгаа ч гэсэн тэд нар нь хоорондоо уялдаа авцалдаатай, дотроо задраад жуман факультетуудтай. Энэ бас дээрх технологийн асуудалтай холбоотой. Учир нь юу гэхээр тэр шүтээд байгаа Харвард, Станфорд, Коломбиа сургуулиуд чинь өөрсдөө энэ их хүмүүсийг зохион байгуулах дэд бүтэц нь байгаа. Тэрийг дуурайх гээд сэтгэлийн хөөрлөөрөө "Ейл дөрвөн сургуультай" гээд дуурайж байгаа бол харамсалтай л байна. МУИС тэр дэд бүтэц бүрдсэн байж байж л нэг сургууль доор тэр олон мянган оюутнуудыг цэгцтэй зохион байгуулж чадна. Гэтэл яг одоогийн байдлаар өөрийнх нь үндсэн цахим хуудас бүрэн гүйцэд ажиллахгүй байна шүү дээ. Эхлээд энийгээ янзал л даа.

Боломжууд:
Нэгэнт ийм шийдвэр гаргаад цааш явах болсноос хойш бид бухимдаад байлгүй аль болох зөв бодлогоор авч явах хэрэгтэй. Тулгарч буй бүх асуудлыг дээр хийсэн шиг ил гаргаад тавихаар юун дээр ажиллаж анхаарвал зохистой вэ гэдэг нь тодорхой болно. Үүнээс дүгнэхэд:

    Нэгэнт БШУЯ-аас чанартай боловсрол, ажлын байрны шаардлагыг хангасан боловсон хүчин, дэлхийд цуутай их сургууль хүсээд байгаа юм бол тэр өөрчлөлтийг хийх шаардлагтай хөрөнгийг гаргаж өгөх ёстой. Ийм хэмжээний шинэчлэл МУИС-ийн хэдэн багш гар нийлээд хийчих зүйл биш. Улсын төсвөөс тийм зардал гаргахгүй юм бол энэ санаагаа пич хийж олон улсын тусламжийн байгууллага, боловсролыг дэмждэг корпорацуудад сурталчлах хэрэгтэй. Сайн ярьвал дотоодоос ч үүнд нэмэр болох мөнгө босч чадна.

    Энэ шинэчлэлийг хийсэн анхных нь МУИС болно. Тэгэхээр мода дагах дуртай манайхан, өнөө ШУТИС, ЭМШУИС, СУИС-ууддаа халдаах болов уу даа. Энэ нь муу хэрэг биш хэдий ч нарийн төлөвлөгөөний дагуу хийгдэх хэрэгтэй. Тэгэж хийж чадвал аяндаа тогтвортой систем бүрдэнэ. Үүний тулд гадны боловсролын бодлогын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч ажиллуулж, туршлага судалбал дээр.

    Энэ өөрчлөлтийг нь дагаад дээр дурдсан оюутан, багш нар дундах мэдээллийн урсгал, түүний дэд бүтцийг шинээр хөгжүүлэх боломж гарч ирж байна. Нэгэнт л орвонгоор нь эргүүлж, байшинг нурааж шинээр барьж байгаа юм чинь суурийг нь сайн барьж, бүх талаас нь авч үзэх хэрэгтэй.

Саад бэрхшээлүүд:

    “Зохион байгуулалтын бүх ажил ирэх хавар дуусч, ирэх хичээлийн жилд бид шинэ бүтцээрээ оюутнаа элсүүлэн авна гэж тооцож байна” гэж хэлж байна. Энэ арай л өөдрөг санаж байх шиг байх юм. Есөн сарын дотор ийм том хэмжээний өөрчлөлт биелэлээ олох уу? Болголоо гэж бодоход энэ шилжилтийн явцад хамрагдах оюутан залуус яах вэ? Тэд нар дунд нь хохироод л үлдэх юм шиг санагдах юм. Жишээ нь МУИС энэ шинэчлэлээ хийх гэж учраа олох гэж явсаар байтал одоогийн хоёр гуравдугаар курсын оюутнууд бол юу юу ч гүй л золиосонд гараад дуусна. Тэд нарыг бодох хэрэгтэй. Арай л бодит амлалт өгч сурмаар юм.

    Багш нар энэ дунд бас хохирно. Тэд нарын хамгийн түрүүнд санаа зовж байгаа юм ажлын байр. Цомхотголд орчихвол тэд хаачих вэ? Ингээд нийгэмд маань нэг хэсэг бухимдал, төөрөлдөл, сэтгэлзүйн хямрал үүсэх болов уу. Аргаа ядвал тэд нар ажил хаяж мэднэ. Тэгэхээр МУИС яах юм бол? Ядаж тэр багш нартаа ажлын байрны баталгааг нь гаргаж өгөөд, хөдөлмөрийн хуваарьлалтыг нь зөв хийх хэрэгтэй. Наад захын ажлын ачаалал ихэсч хичээл заах хүүхдийн тоо улам нэмэгдвэл ард түмэн дундах стресс улам л нэмэгдэж нийгэмд ихээхэн хор хөнөөлтэй шүү дээ.

   Ингээд энэ МУИС-ийн дотоодын болон гадны нөлөөнүүдийг авч үзэхэд энэ шинэчлэл заавал тийм хор хөнөөлтэй, муу зүйл байх албагүй. Хамгийн гол нь МУИС-ийн удирдлага анхнаасаа төлөвлөгөөгөө зөв гаргаж, түүндээ багш оюутнуудын санал бодлыг сонсож, тэдний хүсэл сонирхлыг хамарсан бодлого явуулж ажлаа эхэлбэл хэн хэндээ ашигтай өөрчлөлт болж чадах байх гэж би хувьдаа найдаж байна.

Б.Хонгорзул
http://www.khongi.com/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна
Монгол орны нийт нутаг хуурайшилтай байна
"Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ
Нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.26.194.211)
    яг одоо суралцаж байгаа оюутнууд бүх ангидаа бүх цагаар дүүрчихсэн, багш нар нь 10-уулаа нэг өрөөнд шахалддаг сургуулийг нэгтгээд яаж байр илүү гаргах гээд байгаа юм бол, хөгжингүй орны багш нар тус тусдаа нэг нэг өрөөнд суудагшдээ. 14 сургуулийг 4 болголоо гэхэд их л бодож 30-аад жижиг өрөө илүү гарах байх, нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Зүгээр л нийгмийн сэтгэлзүйд худал хийсвэр гоё ойлголт төрүүлж, ямар ч аргаар хамаагүй МУИС-ийг хэдэн хүн хувьчлах гэсэн хэрэг биш үү
    2013 оны 11 сарын 15 | Хариулах
  • saka (202.179.20.140)
    saihan talbarlasan bna shuu. sain ba muu gewch dutuu helsen zuil in bairnii asuudal 12 bish ternees olon zaal hereg bolno doo tsgaar in huwaan bairuulah geed
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.8.42)
    Нэгтгэх нь зөв. ингэснээр сургалтын чанар сайжирна. Энэ өөрчлөлтийг харин цаг алдалгүй хурдан хийх л хэрэгтэй. сурч байгаа оюутангууд нь өөр өөрсдийнхөө чиглэлийн дагуу сайн боловсон хүчин болж гарахаас гадна, багш нарын чансаа дээшилж, цалин ч бас нэмэгдэнэ гэсэн үг.
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • bat (103.11.195.24)
    negtgej bolno gexdee ingej genet xiix ni erdel ix deer ni odoo surch baigaa xuuxduud buren xoxirno.
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Тагар (202.131.228.226)
    Нэгтгэхнь зөв шүү. Хэл соёл, олон улсын харилцааны сургууль нэг байвал ГХСС,МХСС,ОУХС гэсэн гурван нэгж нэгдээд чамбайраад л явчихна даа.
    2013 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа монголчуудын анхааралд...
    саяхан
  • МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо
    20 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
    36 мин
  • Пара пауэрлифтингийн Дэлхийн цомоос Д.Жигмэд алт, мөнгө, Б.Алтангэрэл хүрэл медаль хүртлээ
    44 мин
  • Я.Содбаатар: Улс төрийн намуудын санхүү ил болсноор бүх зүйл тодорхой болж байна
    48 мин
  • Э.Батбаяр: Туул гол дагуу есөн байршилд камер суурилуулж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж байна
    1 цаг 40 мин
  • Монгол орны нийт нутаг хуурайшилтай байна
    1 цаг 50 мин
  • ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 57 хувьд нь ялжээ
    2 цаг 15 мин
  • "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт” эхэллээ
    2 цаг 23 мин
  • Нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа
    2 цаг 30 мин
  • "Эх оронч сурагч" хөтөлбөр хэрэгжиж байна
    2 цаг 33 мин
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
    2 цаг 48 мин
  • Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө
    2 цаг 52 мин
  • Хиймэл оюун ухаан ба Studio Ghibli-ийн бүтээсэн хөлбөмбөгийн шинэ трэнд
    2 цаг 54 мин
  • БҮТ: Тэтгэврийн талаарх даалгаврын агуулга X ангийн нийгмийн ухааны номд байгаа
    3 цаг 14 мин
  • Мартин Чунгон: НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал
    3 цаг 15 мин
  • Элсэлтийн шалгалтад УТАС авч орсон долоон шалгуулагчийн оноог тэглэжээ
    3 цаг 29 мин
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
    3 цаг 38 мин
  • Монголын жүдочид 93 орноос 15 дугаар байрт жагслаа
    3 цаг 50 мин
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК