Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох 3 дугаар ээлжийн алба хаагчдыг үдэх ёслолын ажиллагаа өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт хүндэтгэл дүүрэн болж өнгөрлөө.
Тус үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, цагдаагийн байгууллагын дарга нар оролцож, энхийг сахиулах ажиллагаанд оролцох цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 51 алба хаагчид тугандаа хүндэтгэл үзүүлэн, төрийн дууллаа эгшиглүүллээ. Ажиллагаанд оролцох алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт мэндчилгээ дэвшүүлж, бэлэг дурсгалын зүйлийг гардуулж өгсөн байна.

Д.Ундрах /24tsag.mn/