Өнгөрсөн зун нийслэлийн 20 гаруй цэгт
Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг суурилуулсан билээ. Тэгвэл тус аймаг бүрт суурилуулахаар өнөөдөр ачуулжээ. Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэл багатай, хүндрэлгүй үзүүлэх зорилгоор Засгийн газраас ТҮЦ машиныг суурилуулсан нь нийслэлд үр дүнгээ өгсөн гэж албаныхан хэлж байгаа аж. Эхний ээлжинд аймгуудад тус бүр нэг ТҮЦ машин илгээж, ирэх онд тус бүр 2-3 ширхэгийг нэмж суурилуулах юм байна.
