
Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай болгож өөрчилсөн НЗДТГ-ын шийдвэрт иргэд бухимдалтай байдаг. Тэгвэл олон нийтийн дунд Улаанбаатар хотын нэрийг удахгүй өөрчлөх гэж байгаа гэх мэдээлэл тараад байгаа юм. Энэ талаар албаны эх сурвалж буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад "Зарим хүн ташаа мэдээлэл тараасан байна. Улаанбаатар хотын нэрийг солих тухай асуудал яригдаагүй" гэсэн хариулт өгсөн байна. Тиймээс фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээ сайтад цацагдсан энэ мэдээлэл худал болох нь батлагдлаа.
Сэтгэгдэл (2)