
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан ахмадуудын тэтгэврийг нэмэхийг шаардлаа. Тэрбээр Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын 76 гишүүдэд энэ тухайгаа санал хүргүүлжээ. Цалин тэтгэврийн нэмэх асуудалдаа хүнс, барааны үнийг нэмэхгүйгээр бодитоор шийдэж өгөхийг ч тэрээр хүссэн байна. Мөн тэтгэвэр нэмэлтийн талаарх ялгаварлан гадуурхсан үзэл баримтлалыг зогсоож, шинэчилсэн бодлого хэрэгжүүлэхийг ахмадууд хүсч байгааг ч дайжээ. Түүнчлэн тэтгэврийг бүхэлд нь 30 хувь нэмэхийг бага тэтгэвэртэй ахмадууд эрс эсэргүүцэж байгааг тэрбээр хэлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/