МУИС-ийн салбар сургуулиудыг нэгтгэж, дөрвөн сургууль болгох асуудал ид яригдаж байна. Үүнийг тус сургуулийн багш, оюутнууд эсэргүүцэж байгаа. Тэгвэл өчигдөр болсон МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар “МУИС бол судалгааны сургууль болох ёстой. Тиймээс багшийн ангийг бэлдэхгүй” гэсэн чиглэл гаргасан байна. Энэ дагуу Физик, электроникийн сургуулийн дэргэдэх Физик боловсролын тэнхим буюу багшийн анги бэлтгэдэг тэнхмийн оюутнуудыг МУБИС руу шилжүүлэх талаар ярьжээ. Энэ тэнхимд 140 гаруй оюутан багшийн мэргэжил эзэмшихээр бэлтгэгдэж байгаа юм. Мөн тус тэнхмийн гурван багш, нэг зөвлөх ч МУБИС руу шилжих аж. Үүнээс гадна хими, биологи, математикийн сургуулийн багшийн мэргэжлээр төгсөх цөөн тооны оюутныг ч МУБИС руу шилжүүлэх тухай яригджээ.
Энэ асуудлыг өнөөдөр үдээс хойш болох Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн шийдвэрлэх аж. Хэрэв ийм шийдвэр гарвал дээрх оюутнууд эсэргүүцэл зарлана гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэд “МУБИС-ийн биш МУИС-ийн дипломтой төгсөх гэж энэ сургуульд орсон. Хэрвээ МУБИС руу шилжүүлэх шийдвэр гарвал сургалтын төлбөрөө эргүүлж өгөхийг шаардана” гэсэн юм. Харин Физик боловсролын тэнхмийн багш нарын хувьд энэ өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа ч Удирдах зөвлөлийн шийдэх асуудал тул нөлөөлж чадахгүй байгаа аж.
Т.Гэрэл


















































Сэтгэгдэл (42)