
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд болж байна. Хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ удаагийн хурлаар нийслэлийн зургаан дүүрэг тус бүрийн Хүүхдийн түргэн тусламжид нэг, нэг шинэ машин авахаар болж, санхүүгийн эх үүсвэрийг нь шийдлээ.
Хүүхдийн түргэн тусламжийн машины хүрэлцээ муу байдгаас шуурхай үйлчилдэггүй гэсэн гомдол ихээр ирдэг юм.