
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр Микроны үнийг өдөр шөнийн тарифаар явуулах журам гарах гэж байгаа тухай мэдээлэл гарсаны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас албан ёсны хариу тайлбарыг өгч байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Нийслэлийн нийтийн тээврийн газар болон Замын цагдаатай хамтран оройн цагаар иргэдийг хохироож илүү үнэ авч байгаа талаар болон улсад ямар нэгэн татвар төлөхгүйгээр хулгайн тээвэр хийж буй хувь хүмүүсийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг авч явуулсан билээ. Уг шалгалтын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үнэ нэмэх талаарх асуудлыг огт хөндөж яриагүй бөгөөд цаашид ч үнэ нэмэх талаар зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/