
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш 10.00 цагт Хангарьд ордонд болно. Хуралдаанаар “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн дүнг танилцуулж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай, нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ.
Т.Энхэлээ