
Үндэсний аюулгүй байдалд харшлах үйл ажиллагаа явуулсан гадаадын дөрвөн иргэнийг Гадаадын дөрвөн иргэнийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынхан энэ сарын 6-ны өдөр Монгол Улсаас албадан гаргажээ.Тэднийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор нутагруу нь буцаасан байна. Дээрх дөрвөн иргэн нь Бүгд Найрамдах Киргик улсын харьяат бөгөөд энэ оны эхээр манай улсад жуулчин маягаар орж гарч байсан байна. Ингэхдээ лалын шашны ислам чиглэлд хожуу нэгэн урсгал бий болон орж ирсэн Таблиги Жамаат урсгалыг хууль бусаар нууц аргаар түгээн дэлгэрүүлж байсан байна. Таблиги Жамбаат гэх энэ шашны урсгалыг дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд хориод байгаа юм. Ямартаа ч эдгээр иргэд нь манай үндэсний аюулгүй байдалд харш үйл ажиллагаа явуулсан гэж үзэн албадан гаргалаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)