МУИС-ийн салбар сургуулиудыг нэгтгэж дөрөв болгох асуудал тус сургуулийн багш, оюутнууд болон удирдлагуудын хооронд маргаан дэгдээгээд байгаа. Удирдах зөвлөлийн зүгээс тус сургуулийг байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлийн, хуулийн чиглэлийн, бизнесийн чиглэлийн, хэрэглээний ухааны чиглэлийн гэсэн дөрвөн салбарт хуваах тогтоолын төслийг бэлджээ. Энэ тогтоолын төслийг бэлдэхдээ багш, оюутнуудаас санал авалгүй цөөн хэдэн хүн нууцаар, гэнэт гаргаж ирсэн хэмээн эсэргүүцэж, удирдлагуудаа огцрохыг шаардсаар байна. Ингэж дөрвөн салбар сургууль болгох бэлтгэл ажлыг 12-р сарын 15-наас өмнө хангахыг МУИС-ийн захирал А.Галбаярт үүрэг болгосон байна.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (2)