
Улсын мөрдөн байцаах газар, ЦЕГ-тай хамтраад өнөөдөр 11.30 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. Тус газарт шалгагдаж буй олны анхаарал татсан хэргийн талаарх бодит мэдээллийг олон нийтэд өгөх юм байна. Сүүлийн үед тус газарт шалгагдаж буй албан тушаалтнуудтай холбоотой хэргийн талаар үндэслэлгүй, нэг талыг барьсан ташаа мэдээлэл гарах болсон тул ийнхүү албан ёсоор мэдээлэл хийхэд хүргэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/