
2011 оны намар арваннэгдүгээр сард хийлгүй шууд арван хоёрдугаар сарын эхээр хийхэд 672 бөх барилдаж Архангайн Гэлиймаагийн Биндэрьяа түрүүлж, Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат одоогийн аймгийн арслан Б.Бат-Амгалан үзүүрлэж байжээ.
Өнгөрсөн жил 640 бөх хүч үзэхэд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Нацагсүрэнгийн Золбоо арав даван түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Шархүүгийн Пүрэвгарьд үзүүр булааж байв. Чөлөөт барилдааны ОУХМ сумын заан Оргодолын Үйтүмэн гуравт шалгаран үлдсэн билээ.