
Тодруулбал “Нарантуул” олон улсын худалдааны төвийн конторын барилга болон гэр ахуйн бараа зардаг барилгыг улсын комисс хүлээж аваагүй болох нь тогтоогджээ. Мөн тус захад үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудын зай талбай бага учраас хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, ариутгах, иргэдэд үйлчлэх шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Харин "Барс" захын хувьд стандарт хангаагүй 29 агуулахын хана тааз мөөгөнцөртөж, хорхой шавьж үржих нөхцөл бүрдсэн гэжээ. Түүнчлэн "Бөмбөгөр", "Хархорин", "Хүчит шонхор" захуудаас хүнсний аюулгүй байдалтай холбоотой зөрчлүүд илэрсэн байна.
Сэтгэгдэл (1)