
Улаанбаатар хотод авто машины дугаарын хязгаарлалтыг цуцлах санал асуулга явагдаж эхэлсэн. Иргэдийн олонхи нь цуцлах саналтай байгаа гэх энэ санал асуулгын үр дүн өнгөрсөн баасан гарагт гарах ёстой байсан. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр дугаарын хязгаарлалт ойрын үед хүчинтэй хэвээр байх бөгөөд интернетээр авч буй санал асуулгыг зогсоож, мессежеер санал авахыг үргэлжлүүлэхээр болжээ. Мессежээр авсан саналыг нэгтгэсэний дараа НИТХ-аар хэлэлцэж, шийдэх юм байна.
Ямартаа ч НИТХ-ын шийдвэр гарах хүртэл дугаарын хязгаарлалт хүчинтэй хэвээр үйлчилж байгаа юм.