Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол, кирилл бичигтэй төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг олгож эхлээд нилээн олон сар болж байна. Гэхдээ уг гэрчилгээг зөвхөн Сүхбаатар дүүрэг дүүргийнхээ иргэдэд олгож байсан билээ. Тэгвэл одооноос нийслэлийн долоон дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс олгож эхэллээ.Гэхдээ төрсний гэрчилгээ анх авч буй, гэрлэлтээ дөнгөж батлуулсан иргэдэд уг гэрчилгээг олгож байгаа аж. Түүнийгээ хаяж үрэгдүүлбэл 5000 төгрөгөөр дахин авах юм байна.
Харин дан кирилл бичигтэй гэрчилгээтэй иргэд түүнийгээ хаявал шинэ загварын гэрчилгээ олгохгүй, кирилл бичигтэй гэрчилгээ өгч байгаа аж. Дахин авч буй төрсний гэрчилгээг хороодын улсын бүртгэгч нар олгодог болжээ.



















































