Японы хөрөнгө оруулалтаар баригдах Монголын Жүдо бөхийн ордны шав тавих ёслол яг одоо Баянзүрх дүүрэгт, "Дүнжингарав" худалдааны төвийн ойролцоо болж байна. Шав тавих ёслолд Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад тамирчид, холбогдох албаны хүмүүс оролцох юм. Өнгөрсөн жил болсон Монгол, Японы хамтарсан “MJ” нийгэмлэгийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн тэмцээний үеэр Японоос ирсэн төлөөлөгчид манай улсад жүдо бөхийн ордон, дэвжээ байгуулахад хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн юм.



















































