
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам өссөөр байна. Хамгийн сүүлд л гэхэд хүнсний ногооны үнэ өсчээ. “Хүчит шонхор” захад монгол төмс нэг кг нь 500, байцаа 800, лууван 900 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь байцаа луувангийн үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Харин хотын төвийн зарим томоохон зах, дэлгүүрүүдэд төмс 600-800, байцаа 1300, лууван 1300 төгрөгийн үнэтэй байна. Сонгони, сармис ч мөн адил үнэ нь өссөн байна. “Бөмбөгөр” худалдааны төвд нэг кг монгол төмс 600, байцаа 1500, лууван 1200 төгрөгийн үнэтэй байгаа юм. Ногооны үнэ ингэж өсөх нь хятад ногоо ихээр орж ирж байгаатай холбоотой гэж худалдаачид хэлж байна.
Т.Энхэлээ