
Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсад шинэ, ардчилсан Үндсэн хууль баталсны ойг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү ойн арга хэмжээг угтаж УИХ-ын даргын ивээл дор орон даяар нээлттэй зохион байгуулдаг шатар сонирхогчдын аймаг, нийслэлийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн болох гэж буйтай холбогдуулан Монголын шатрын холбооны Тэргүүн Г.Занданшатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2013 оны 11 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд орон даяар нээлттэй зохион байгуулах энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх оны нэгдүгээр сарын 12,13-нд болох Монголын шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм байна. Шатрын спортыг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үүднээс тус тэмцээнийг УИХ-ын Тамгын газраас ивээн тэтгэж жил бүр зохион байгуулж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.