
Шалгалтаар 15 хүнсний дэлгүүрт хэрэглэх хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлаа алдсан бүтээгдэхүүн худалдаалж байсан нт илэрсэн байна. Мөн Хятад улсад үйлдвэрлэсэн гэх хориглосон бараа худалдаалсан зэрэг зөрчил илэрсэн бөгөөд 14 хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан 52 нэр төрлийн 858 ширхэг 634600 төгрөгийн барааг хураан авч устгалд оруулжээ. Зөрчил гаргасан таван иргэн, хоёр аж ахуйн нэгжийг 300000 төгрөгөөр торгосон байна. Тусгай зөвшөөрөлтөй 71 аж ахуйн нэгжид худалдааний газар, түүний үйлчилгээ ерөнхий шаардлага MNS 5021:2007 стандартын хэрэгжилтийг шалгахад есөн нэгж үйл ажиллагаа явуулаагүй байсан бол 42 нэгж 85 хувьтай, 20 нэгж 85-аас доош хувьтай шалгагдсан байна.
Т.Энхэлээ